Вашингтон болон Сөүл оны төгсгөл хүртэл өргөн масштабын цэргийн хээрийн сургуулийг түр зогсоохоо зарлалаа. Хоёр улсын удирдлагууд тухайн асуудлаар зөвлөлдсөн талаар Өмнөд Солонгосын засгийн газрын эх сурвалжаас сэтгүүлчдэд ярьжээ. Энэ нь манёврын талаарх асуудал бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампд зогсоохоор амласан билээ.
Хэрэв Хойд Солонгос урьд өмнө амласан цөмийн зэвсгээс татгалзах өөрсдийн хариуцлагаа мөрдөхгүй бол сургуулийг эхлүүлэх болно гэж тэмдэглэжээ.
Түүхэнд анхны дээд хэмжээний уулзалт АНУ ба БНАСАУ-ын хооронд зургаан сарын 12-д Сингапурт явагдсан билээ. Дональд Трамп болон Ким Жон Ин нарын 45 минутын ганцаарчилсан уулзалт явагдсаны дараа тэдний төлөөлөгчдийн хамтарсан уулзалт болсон. Харилцан ярианы үр дүнгээр АНУ-ын ерөнхийлөгч амеркийн цэргийнхэнийг Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрээс гаргахыг хүсч байгаа ч тийм хувилбарын талаар одоогоор яриа явагдсангүй гэж мэдэгдсэн. Зургаан сарын 13-д Төрийн департментийн тэргүүн Майк Помпео өнгөрсөн дээд хэмжээний уулзалтын үеэр , хэлэлцээрийг үргэлжлүүлэх нөхцөл нь хээрийн сургуулийг зогсоох талаар “ АНУ тодорхой ойлголт өгсөн” гэж тэмдэглэсэн.
Урьд өмнө нь таван сарын дундуур БНАСАУ-ын зүгээс эрс заналхийлсэн үед АНУ-ын стратегийн онгоцыг оролцуулсан Blue Lightning хээрийн сургуульд Өмнөд Солонгосын засгийн газар оролцохоос татгалзсан юм.
Ц.Пүрэвдорж