Дансандаа сая доллар мартдаг, Оюутолгойн гэрээг үзэглэдэг, 20 мянган
хувьсагчтай бодлого боддог, УИХ-ын гишүүн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын
дарга С.Баярцогт Монголчуудын \”хараалыг идэж байгаа” МҮҮН-тэй \”зузаан холбоо”-той
юм байна. Яагаад гэж үү. Тэгвэл Мүн Сан Мён Монголд ирж, хурал цуглаанаа хийсэн
байна. Энэ үеэр С.Баярцогтыг саашаан магтаж, шагнал урамшуулал ч гардуулж
байгаа нь дүрс бичлэгт мөнхрөн үлджээ. С.Баярцогтоос гадна Монгол Улсын сайд М.Энхсайхан, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, УИХ-ын гишүүн асан н.Ганди_ МАН-ын дарга асан н.Идэвхтэн нарын дүрс энэ бичлэгт үлджээ.
Гэтэл бид БШСУЯ-ны газрын дарга хүүхнийг л \”улаан мүүнчин” гэж буруутгаад барьж
идэх гээд байдаг. Тэгсэн яг үнэндээ \”улаан мүүнчид” чинь Төрийн ордонд, Засгийн
газарт шургалчихсан яваа юм биш үү…