\”Алдарт
эх”-ийн I, II зэргийн одонтой эхчүүдэд сар шинийн баярын өмнө одонгийнх нь
мөнгийг өгдөг уламжлалтай. Харин энэ жил эдийн засгийн хямралын улмаас сар шинийн өмнө олгож амжаагүй. Тэгвэл алдарт
эхчүүдийн мөнгийг \”Март-8\”-наас өмнө буюу энэ долоо хоногт
багтааж олгох аж.
Улсын хэмжээнд 208
мянган одонтой ээж байгаагийн 78 мянга нь I зэргийн 130 мянга нь II дугаар зэргийн одонтой. Одонтой эхчүүдийн мөнгөнд 25.6 тэрбум төгрөг зарцуулагддаг бөгөөд зургаан хүүхэдтэй I зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг, дөрвөн хүүхэдтэй II зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөгийн тэтгэмж өгнө.