ОХУ уруу
манай иргэд
визгүй зорчдог болоод бүтэн жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Монголчууд тус улсад дээрэмдүүлсэн
хэрэг гарсан. Тэгвэл өнгөрөгч амралтын өдөр Улаан-Үүд хотын нэгэн томоохон
дэлгүүрээс булган шуба хулгайлаад зугтсан Монгол залуусыг
Монгол-Хиагтын ойролцоо суудлын автомашинтай явж байхад нь ОХУ-ын цагдаагийн
албан хаагчид баривчилсан байна.
Монгол залуусын хулгай хийж буй үйлдэл дэлгүүрийн болон дэлгүүрийн гаднах хяналтын камерт бичигджээ. Улмаар явж буй чиглэлийг нь машины дугаараар нь нягтлан, Хиагт
руу чиглэсэн замын камеруудын бичлэгийг шүүн мөрдсөөр ОХУ-ын нутгаас гарахаас
нь өмнө баривчилжээ.Тэднийг мөрдөн
байцаалтын явцад гэм буруутай нь тогтоогдвол тус улсын шүүхээр хэргийг шийдэх
аж.
Нинж