ХҮН-ын зарим гишүүд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж \”намын дарга С.Ганбаатарыг огцруулсан\” гэх мэдээлэл сэтгүүлчдэд өгсөн билээ. Гэвч энэ мэдээллийг намын удирдах зөвлөлийн гишүүд үгүйсгэж байна.
Тухайлбал, УЗ-ийн гишүүн Т.Бат-Оргил \”Албан тушаалаас нь чөлөөлсөн ЕНБД асан Доржханд өнөөдөр өөрийг нь дэмждэг хэдэн хүмүүсийг цулуулж Төв хорооны хурал гэж зарлаад ийм шийдвэр гаргасан байна. Тэгээд түүнийгээ С.Ганбаатарыг огцруулсан гэж \”жүжигчилсэн тоглолт\” хийж олон нийтэд цацсанд харамсаж байгаа. Уг нь намын Төв хорооны хурал маргааш товлогдсон байсан. Одоо ХҮН-ын Төв хорооны гишүүдийн 80 хувь нь семинарт оролцож байгаа. Бид маргаашийн хурлаар дотоод журмуудаа өөрчилж, ХҮН-ын ЕНБД-ын асуудлыг хэлэлцэнэ. С.Ганбаатар огцроогүй. Манай намынхан ажлаа хийгээд л явж байна\” гэв.