Дөрвөн жилд нэг удаа тохиодог хоёрдугаар сарын
29-ний өдөр бүсгүйчүүд эрчүүдэд гэрлэх санал тавьдаг уламжлал барууны орнуудад
бий. Энэ өдрийг тохиолдуулан Белфаст хотноо болсон аялан тоглолтынхоо үеэр Дуучин
Адель үзэгчдийн дундаас хайртай хүндээ гэрлэх санал тавих хүсэлтэй бүсгүй
байгаа эсэхийг асууж, тайзан дээр гарч ирэхийг урьсан байна. Энэ үеэр 21 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж
байсан нэгэн бүсгүйд төрсөн өдрийн дуу дуулж өгснийхөө дараа тэрээр өмнөх асуултандаа ихэд
нухацтай хандаж,\”Хэрэв тайзан дээр гарч ирсэн бүсгүй жинхэнээсээ гэрлэх санал тавихгүй бол би
тайзнаас буулгах болно шүү” гэж үзэгчдэд сануулсан байна.
Удалгүй үзэгчдийн дундаас нэгэн бүсгүй гарч ирж,
найз залуудаа гэрлэх санал тавьсан тухайгаа дуучинд хэлжээ. Гэвч тэрээр
\”Магадгүй цаг нь арай болоогүй байгаа байх” гэсэн хариу авсан тухайгаа ч мөн
ярьсан байна.Үүнийг сонссон Адель түүний найз залуугаар нааштай хариулт
хэлүүлэхээр Белфастын үзэгчидтэй хамт \”Алив ээ Нейль” гэж дуу нийлүүлжээ.
Тайзан дээр гарч ирсэн бүсгүй бол 34 настай,
борлуулалтын менежер Хейли Консьюгра байжээ. Тэрээр сүүлд нь \”Бид өмнө нь
салахад Аделийн \”Someone like you” дуу надад түүнийг
санагдуулсан учраас би түүн рүү энэ дууг явуулж байсан. Үүний дараа бид эргэн
нийлсэн. Адель бидний хамт байгаагийн нэгэн том шалтгаан, тэр бидний түүхийг
бичилцэж өгсөн” гэжээ. Мөн тэрээр найз залуугаасаа гэрлэхийг зөвшөөрсөн хариу
авсан тухайгаа ч ярьсан байна.
Ө.Намуун