Өчигдрөөс түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжиж эхлэх ёстой байсан ч хугацааг 20 хоногоор хойшлууллаа.
Учир нь БХБЯ болон ТОСК-аас түрээсийн орон сууцанд хамрагдах нарийвчилсан журмыг хараахан гаргаагүй байгаа юм. Тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийг гуравдугаар сарын 15-20-ны хооронд бүртгэх бөгөөд бүртгүүлсэн иргэдээс сугалааны журмаар 979 иргэнийг сонгох юм.
Эхний үед нийт 979 орон сууцыг түрээсээр өгөх бөгөөд үүний 350 нь Улаанбаатар хотод буюу Буянт-Ухаа 2 хороололд бий. Харин үлдсэн нь хөдөө орон нутгуудад байгаа юм. Тэгэхээр Нийслэлд орон сууц түрээслэх хүсэлтэй иргэдээс 350 хүн л орон сууц түрээслэх боломжтой болно.