Аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны А/14 дугаар захирамжаар үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг бүхий л талаар дэмжих зорилгоор 2016 оныг \”Баялаг бүтээгчид, үйлдвэржилтийг дэмжих жил” болгон зарлаж, аймгийн Засаг даргын Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан орлогч М.Амарсанаагаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан билээ.
Засаг дарга Д.Цэвээнравдан талуудад хамтран ажиллахдаа үйлдвэрлэгч тал бараа бүтээгдэхүүний чанар стандартанд онцгой анхаарч, захиалагч тал хүнд сурталгүй ажиллах, орон нутгаас худалдан авах боломжтой бүхий л бараа материалаа дотоодоосоо худалдан авч, баялаг бүтээгчдээ дэмжихийг уриалж, уулзалтаас гарсан санал, шийдлийг бодит ажил хэрэг болгож ажиллах тал дээр онцгой анхаарч ажиллахыг аймгийн Засаг даргын Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан орлогч М.Амарсанаад үүрэг болголоо.
Эх сурвалж: www.khovd.gov.mn