Саяхан ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Дмитрий Рогозин оросын \”Сухой\” зохион бүтээх товчоонд 6 дугаар үеийн сөнөөгч онгоцыг зохион бүтээх ажил явагдаж байгааг мэдээлэв. Бүр \”Сухой\” компани шинэ үеийн байлдааны сөнөөгч онгоцны загварыг танилцуулсан байна. ОХУ-ын Агаар-сансарын цэргийн командлагч хурандаа генерал Виктор Бондаревын ярьж буйгаар бол оросын инженерүүд 6-аар тогтохгүй 7 дугаар үеийн сөнөөгч онгоцны т
Хурандаа генерал В.Бондарев шинэ онгоцны талаар тодорхой зүйл хэлээгүй боловч 6 дугаар үеийн сөнөөгч онгоцыг нисгэгчтэй болон нисгэгчгүй гэсэн хоёр хувилбараар бүтээх гэнэ. Нисгэгчгүй онгоц бүтээхийн тулд маш өндөр ачаалал даах чадалтай өндөр хурдны компьютер болон электрон тоног төхөөрөмжийг шинээр бүтээх шаардлага тулгарна. 2014 оны 7 дугаар сард оросын \”Нисэх онгоц үйлдвэрлэлийн нэгдсэн корпорац\”-ын /Объединённая авиастроительная корпорация/ төлөөлөгч 6 дугаар үеийн онгоцыг 2020 оны хагас гэхэд бүтээж туршилт хийх болно гэж мэдэгдэж байв.