Өнөөдөр үүрээр 03.30 цагийн орчимд \”Наран туул” олон
улсын худалдааны төвийн бөс барааны хэсэгт гал гарч, худалдаачдыг сандаргаад
авлаа. Худалдаачдаас гадна сандарч яваа нэг хүн бол УИХ-ын гишүүн асан
Ш.Сайхансамбуу. Тэрээр өөрийн цахим хуудаснаа \”Нарантуул бол миний зам биш.
Нарантуул бол олон хүний амьдралыг авч яваа ажил хөдөлмөр, аз жаргал буцалсан
газар. Би хэн шатаагаад байгааг мэдэж байна” гэв.
Түүний энэхүү сэтгэгдлийг
олон жиргээчид \”өлгөн авч” твиттер хуудаснаа асуудал үүсгэж байна. Зарим нь \”мэдэж
байгаа бол эртхэн хуулийн байгууллагад өгөөч олон хүн хохирч байна шүү дээ”
гэсэн асуултыг ч Ш.Сайхансамбуугаас асуугаад авав. Түүний хариуд \”Намайг чадах
гэж байгаа бол надтай үз. Битгий амьдрах гэж хөдөлмөрлөж яваа хүмүүсээр тоглоод
бай. Тэдний ард үр хүүхэд гэр бүл нь бий” гэж хариулжээ.