Хөдөлмөрийн үндэсний нам
өнөөдөр Төв хорооны албан ёсны хурлаа хийсэн. Үүний дараа хэвлэлд мэдээлэл
өгөв.
Өнөөдрийн Төв хорооны
хуралд 16 аймаг, есөн дүүргийн 43 төв хорооны гишүүд оролцжээ. Улмаар \”ЗА”
андгай өргөсөн ч түүнийгээ зөрчсөн намын Удирдах зөвлөлийн Б.Найдалаа,
П.Ганзориг зэрэг гурван гишүүнийг чөлөөлсөн тухай мэдэгдлээ. Мөн сонгууль
ойртож байгаатай холбогдуулан намын дүрэм, журамдаа өөрчлөлт оруулж, шинэчлэн
сайжруулалт хийсэн гэв.
Энэ үеэр ХҮН-ын дарга
С.Ганбаатар \”Хүсэл шуналын тулам болсон, Монголын баялгийг зарж идэж байгаа
олон бүлэглэлүүд бидний өөдөөс ажиллаж байна. Тэдний төлөө манай журмын гурван
нөхөр урвасан явдалд харамсалтай байна. Өнгөрсөн хугацаанд ард түмнийхээ төлөө
тэмцэж явахад олон дайсан, олон урвагчтай учирч байлаа. Нам дотроос урваж,
бидэнд хүндрэл учруулна гэж бодсонгүй. Өнөөдөр ХҮН хангалттай шийдэх
ардчилалтай, хангалттай шийдэх хүчтэй гэдгээ харуулж байна” гэсэн тайлбарыг
өглөө. Мөн нам дотроо үүсээд буй зарим асуудлыг шийдүүлэхээр Улсын Дээд шүүхэд
хандсан гэдгээ хэлсэн юм.
А.Аюуш