АНУ-ын
ганц нэг улстөрчийн хувийн үзэл бодол, мэдэгдлээс айн Жастин Каплаг 35 тэрбум
төгрөгтэй нь суллаж байсан манай Засгийн газарт хүргэх нэгэн таагүй мэдээ
байна. Канадын \”Хан Ресурс” компани Засгийн газартаа хандаж, Монголд очих олон
улсын тусламжийг зогсоож өгөхийг гуйжээ.
АНУ-ын нэгэн улстөрчийн \”Жастин Каплаг
суллахгүй бол Монгол Улсад өгөх Мянганы сорилтын санхүүжүүлтээ зогсоох хэрэгтэй”
гэсэн үгнээс болж төрийн тэргүүн маань Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулсан
АНУ-ын иргэнийг уучилж өршөөн эх нутаг уруу нь их хэмжээний мөнгөтэй явуулсан.
Тэгвэл Монгол Улсын Засгийн газартай \”дайн зарлаад” буй Канадын \”Хан Ресурс”-ынхны
гомдох болсон шалтгаан тун энгийн.
Тэд манай Дорнодод аймагт уран олборлох бүх
зөвшөөрлөө аваад, хөрөнгө оруулалтаа хийгээд ажиллаж байж. Гэтэл эрх баригчдын алдаатай шийдвэр, амбиц, авлига байв уу, аль эсвэл их гүрний дарамт байв уу, тус ордыг ОХУ-д өгсөн.
Үүнтэй холбогдуулан Канадын \”Хан Ресурс” компанийнхан манай Засгийн газрыг олон
улсын шүүхэд өгч, их хэмжээний мөнгө нэхэмжилсэн. Олон улсын арбитрийн шүүхээс
Монгол Улсыг \”Хан Ресурс”-т 80 сая ам.доллар төлөх шийдвэр гаргасан бөгөөд энэ
мөнгөний өдрийн хүүг 6485 ам.доллар /13 сая төгрөг/-аар тооцсон.
Өдгөө энэ мөнгөний хүү нэмэгдсээр 100 сая ам.доллар
давж, өнөөдөр ч 13 сая төгрөгөөр нэмэгдэж байна. Гэтэл манай Засгийн газар энэ
мөнгийг төлөхгүй хэмээн хэдэрлэсэн ч олон улсын шүүхийг давж заалдаж
болохгүйгээ ухаарч төлнө гэсэн. Харамсалтай нь, халаас нимгэн Засгийн газар төлж
чадахгүй байгаа бололтой өдөр бүр 13 сая төгрөгийн хүү нэмэгдээд явж байна. Харин
одоо \”Хан Ресурс”-ийнхан олон улсад нөлөөтэй Засгийн газраасаа тусламж хүсэв.
Гаднын
сайтуудад гарсан мэдээллээс харахад, гадаадын олон орон, байгууллагаас манайд
улсад тусламж илгээх гэж байгаа юм байна. Олон жилийн дунджаас хүйтэн өвөл
давсан манай гаднаас тусламж хүсч, гаднын олон ч орон, байгууллага тусламж үзүүлэхээр
болжээ. Харин \”Хан Ресурс”-ийн хүсэлтээр Канадын Засгийн газар олон сая
ам.долларын тэдгээр тусламжуудад хаалт хийж, зогсоох эсэх нь тун удахгүй
тодорхой болох биз.