Шинэчилэгдэн мөрдөгдөж байгаа ЗХАБТХ маань зөвхөн жолооч нарын зөрчил дээр хүчтэй хэрэгжиж байна. Гэтэл аюулгүй байдлыг хангах үүрэгтэй аж ахуйн нэгж, албан тушаалтанд хүрч нөлөөлөхгүй байгааг яах вэ?
Нэг жишээ: Гөлгөө яалаа гэдэг шиг яармагийн гүүр яалаа? Автобусны сахилгагүй жолоочоос болж 70 сая төгрөгний хохирол учирсан билүү. Тэр бол авто зам, харин энэ бол төмөр зам, нэг асуудал үүсвэл 70 саяар зогсохгүй л байх.
Хуулиндаа: …Зам болон замын зорчих хэсэгт замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хаалт, хашилт, чиглүүлэх хэрэгслийг стандартын дагуу бүрэн бүтэн байрлуулаагүйгээс замын хөдөлгөөнд оролцогчид буруу мэдээлэл өгч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж…… гээд л явж өгнө шүү дээ. Эрдэнийн Бат-Үүл, Нямдаваагийн Гантөмөр, Улаанбаатар Нэгтгэл 2.3 метр гэж хаалт хийчихээд 3 м байгааг, цаана нь 2.3 метр тунель руу орох замыг \” Занга\” гэж ойлгохоос өөр яахав. Үүнийгээ яаралтай засна уу.
Эх сурвалж: Enkhtur Sambuu