Буяны үйлс болон амьтны эрхийг хамгаалах үйл хэрэгт
идэвхтэй оролцдог Холливудын шилдэг жүжигчин Леонардо ДиКаприо саяхан Оскарын
шагнал авч олны анхааралд ороод байгаа билээ. Тэгвэл тэрбээр саяхан ОХУ-ын
Халимаг Улсын бөхөнгийн асуудалд олон улсыг анхаарлаа хандуулахыг хүсч, энэ
асуудлаар хэлэлцэж бөхөнг хамгаалах тодорхой шийдэлд хүрэхийг уриалав.
Бөхөн
хэмээх \”Улаан ном”-нд орсон, устаж үгүй болж буй энэ амьтныг хамгаалахыг
Леонардо ДиКаприо дэлхий нийтэд уриалсны дараа түүнийг ОХУ-ын Экологи,
байгалийн баялгийн сайд Сергей Донской Халимагийн бөхөнгийн тоо толгойг хэрхэн
өсгөх, хамгаалах асуудлаар хэлэлцэхээр Москва хотноо урьжээ.
Мөн өөрийн
фейсбүүк хуудастаа \”Би олон улсын байгаль орчны хөдөлгөөний идэвхтэн, жүжигчин
Леонардо ДиКаприотой уулзаж, бөхөнгийн асуудлаар хэлэлцэхдээ баяртай байх болно”
хэмээн бичжээ. Мөн дөрөвдүгээр сарын сүүлээр Москвад \”Экотех” үзэсгэлэн-форум
болох бөгөөд энэ үеэр Леонардо ДиКаприо Москвад очих аж. Тэгэхээр тавдуугар сард Леонардо Монголд ирж, аялах болов уу.