Манай цагдаагийнхан 19 жилийн өмнө хүн амины хэрэг
үйлдээд хилийн чанад уруу зугтаасан эмэгтэйг эх орондоо буцаад ирэхэд нь
баривчилсан үйл явдал олны анхаарлыг татаж байна.
Хэрэг хуучирдаггүй, тэртээ 1997 оны
8 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутагдэвсгэрт 32 настай Э гэгч эрэгтэйг цээжин тус газар
нь 4 удаа хутгалж, амь
насыг нь хөнөөсөн Б гэгч 1975 ондтөрсөн эмэгтэйг 19 жилийн дараа Турк Улсаас ирэхэд нь нисэх онгоцны буудал
дээрээс баривчиллаа. Энэ хэргийн хажууд эзэн холбогдогч нь бараг тодорхой
болчихсон, амьд гэрчтэй С.Зоригийн хэрэг яагаад илрэхгүй байна вэ.
Одоогоос 18
жилийн өмнө буюу 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдөр төр, нийгмийн нэрт
зүтгэлтэн С.Зориг гэртээ амь насаа алдсан байдаг. Анхнаасаа улстөрийн
захиалгатай гэдэг нь тодорхой байсан энэ хэргийг 18 дахь жилд нь нуун
дарагдуулж, \”алдсан хүн 10 тамтай”-н үлгэрээр \”алсан” хүн 100 тамын зовлонгоо
арай ядан нууж явна. С.Зоригийн хэрэг илэрчих шахахад барьц алдаж, бай
шагналаар булж буй хүмүүсийг 100 тамын зовлонд унагсад гэлтэй.
Хүсвэл манайх 19 жилийн дараа ч илрүүлдэг л юм
байна. Тэгэхээр С.Зоригийн аллагыг захиалж, үйлдэгчдийг нь хөнөөлгөсөн, ганцхан
С.Зориг гэгч хүний хэргээс үүдэлтэй 20-иод хүн амины хэргийн гол буруутнууд, захиалагчид
хэзээ илрэх юм бол доо.