Удтал хүлээлгэсэн оюутны 70 мянган төгрөгийг өчигдөр өглөөнөөс эхлэн олгож эхэлжээ. Оюутны 70 мянган төгрөгийг энэ долоо хоногтоо багтаан олгож дуусах аж. Засгийн газар их дээд сургуулиудтай хамтран явуулсан судалгаанд үндэслэн оюутны 70 мянган төгрөгийн болзол хангасан 52 мянга гаруй оюутанд 70 мянга төгрөг олгох бөгөөд тэдэнд энэ жилд нийт 16 тэрбум төгрөг зарцуулах юм байна.