Монгол Улсад Үндэсний
сэтгүүлзүйн
салбар үүсч хөгжсөний 103
жилийн ойн
хүрээнд зохион байгуулж буй \”Ил тод нээлттэй Улаанбаатар” 1000 сэтгүүлчийн
форум өнөөдөр 10:30 минутад Соёлын төв өргөөнд эхэллээ. Нийслэийн Засаг даргын
тамгын газар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран зохион байгуулж энэ
арга хэмжээнд Нийслэлийн удирдлагууд буюу Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга нар оролцож
өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийслэлд хийсэн ажлуудыг 1000 сэтгүүлчид
танилцуулах юм.
Түүнчлэн \”Ил тод нээлттэй Улаанбаатар” форумын хүрээнд Улаанбаатар хотын дөрвөн жилийн ажлыг тайлагнасан видеог үзүүлж,
амжилттай
ажиллаж буй сэтгүүлч,хэвлэл
мэдээллийн байгууллагад шагнал гардуулах юм.Энэхүү үйл ажиллагаа 12:30 минутад өндөрлөх бөгөөд Төрийн ордны өмнөх Эзэн
Чингис хааны цогцолборын өмнө сэтгүүлчид болон нийслэлийн удирдлагууд дурсгалын
зураг авахуулснаар өндөрлөнө.
Нинж