НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгост шинэ хориг арга
хэмжээ ногдуулах тогтоол баталсантай холбогдуулан Хойд Солонгосын удирдагч Ким
Чен Ун цөмийн зэвсгүүдээ байнгын бэлэн байдалд байлгахыг шаарджээ. Ким Чен Уны шаардлагаар
тус улс цөмийн зэвсгүүдээ байнгын бэлэн байдалд оруулж, хэзээ ч харвахад бэлэн
болгож байгаа аж.
Тус улсыг дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийж, алсын зайн
тусгалтай пуужин хөөргөсний дараа олон улс Пхеньянийг шүүмжилж, шинэ хориг арга
хэмжээ тогтооно гэдгээ илэрхийлсэн юм. Олон улсын хоригийн улмаас гадаад
худалдаа болон гадаад харилцаа тасарч, тусгаарлагдмал орон болсон Хойд
Солонгост НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэ хориг арга хэмжээ бүр хүнд тусах нь
тодорхой. Тиймдээ ч, Хойд Солонгос цөмийн зэвсгүүдээ бэлэн байдалд оруулж,
шаардлагатай тохиолдолд харвана гэсэн заналхийллийг олон улсад өгч байна.
Төгс