\”Нарантуул” олон улсын
худалдааны төвд гал тавьсан байж болзошгүй хоёр иргэнийг, мөн хамгаалалтын
албаны гурван ажилтанг баривчилсан гэх мэдээлэл цацагдах боллоо. Хэргийг
Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.
Эх сурвалжуудын хэлснээр галыг
санаатай тавьсан байж болзошгүй. Мөн галын дуудлагыг тус захын хамгаалалтын
алба бус замын эсрэг талын шатахуун түгээх станцаас өгсөн нь мөрдлөгийнхөнд
хамгаалалтын албаныхныг хардах үндэслэл болоод байгаа аж. Одоогоор хэргийн
шалтгаан нөхцлийг тогтоохоор Онцгой байдал болон Цагдаагийн байгууллагын
хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна.
Зарим эх сурвалжууд хэсэг бүлэг этгээд зориудаар тэсэрч
дэлбэрэх зүйл лангуу хооронд хаяж байсан гэж мэдээлж байна. Энэ бүгдийг хуулийн
байгууллага тогтооно. Харин хэргийн мөрдөн шалгах асуудлаар болоод \”Нарантуул”
зах гурав хоног амрахаар болжээ.
Шөнийн 03.30 цагт гарсан галын улмаас бөс барааны
лангууны 60 орчим хувь нь өртсөн. Тодруулбал, долоон эгнээний 80 гаруй лангууны
бараа бүрэн шатаж, үнс болжээ. Хэргийн газар ажиллаж буй ажлын хэсгийн өгсөн
урьдчилсан мэдээллээр бөс барааны хэсгийн 5700 орчим ам.метр талбайгаас 2500
орчим нь галд өртсөн байна. Уг нь тус
захад орсон галын аюулгүй байдлын дүгнэлт \”эрсдэл өндөр”-тэй гэж гарч байжээ.
Үүний улмаас 2016 оны хоёрдугаар сард Нийслэлийн Онцгой байдлын газраас 250
мянган төгрөгийн торгууль ноогдуулж байсан байна.