Төрөлхийн өнгөө алдаж, бууралтсан үс хэн
бүхэнд бидний хөгширч байгааг хэлээд өгдөг. Үүнийгээ нуухын тулд бидэнд үсний
будаг хэрэглэхээс өөр арга байдаггүй. Тэгвэл энэ асуудалтай тулгарсан хүн бүхэнд нэгэн таатай мэдээ
дуулгахад эрдэмтэд үс бууралтах үйл явцыг удаашруулах, цаашлаад бууралтахаас
сэргийлэх аргыг олоход нэг алхам ойртоод байна.
Тэд хүний үс бууралтаж буйн шалтгааныг тогтоохоор дэлхийн өнцөг
булан бүрээс сайн дурын 6000 хүний үснээс дээж авч шинжилсэн байна.
Доктор Кастуб Адикари \”Бид хүний үснээс үс уналтын, хар,
шар, улаан өнгийн гээд олон төрлийн генийг илрүүлж байсан. Гэвч цагаан үсний
генийг анх удаа илрүүлээд байна. Энэ төрлийн туршилтыг өмнө нь хийж байсан
боловч хэзээ ч ийм олон хүнийг оролцуулж байгаагүй. Энэ удаагийн ололт амжилт
нь дэлхий дахинд амьдарч буй янз бүрийн хүмүүсээс дээж авч судалсны ач юм”
гэжээ.
Хэрэв үс бууралтах шалтгааныг амжилттай олж
тогтоовол хүн төрөлхтөн энэ асуудлаас бүр мөсөн ангижрах боломжтой болох юм. Хэдийгээр энэхүү судалгааг амжилттай болсон
гэж үзэж байгаа боловч эрдэмтэд үс бууралтуулах өөр олон төрлийн ген, хүчин
зүйлүүд байгаа гэж үзэж байгаа аж. Тэд \”Бид одоогоор илрээд байгаа генийг үс
бүүралтуулах цорын ганц шалтгаан гэж үзэхгүй байна. Энэ бол үс бууралтахад
хүргэдэг олон төрлийн шалтгааны зөвхөн нэг хэлхээс байх гэж таамаглаж байна”
гэв.
Ө.Намуун