60 гарсан насандаа хүйсээ солиулаад жинхэнэ утгаараа эмэгтэй хүн болсон гэгддэг Ганбууш буюу Н.Ган-Одоос илүүтэй олны анхааралд өртөж, гоо сайхнаараа гайхуулж яваа хүн бол Б.Солонго. Хорвоод эр хүйстэн болж төрсөн ч эмэгтэйлиг шинж чанар нь давамгайлж, эхээс заяасан бүхнээсээ татгалзахад хүрсэн гэж ярьдаг трансжендер Б.Солонго \”Miss beauty-2013” тэмцээний тэргүүн миссээр тодорч, улмаар олон улсын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн.
Маркенинг менежмент, олон нийттэй харилцах чиглэлээр мэргэжил эзэмшсэн гэдгээ нуугаагүй трансжендер мисс маань их сургуулиа төгссөний дараа ийнхүү эмэгтэй хүн болохоор шийдсэн аж. Нийгмийн зүгээс элдэв дарамт шахалт ирж, хэцүү бэрхийг туулсан ч гэсэн Б.Солонго өнөөдөр өөрийн гэсэн хувийн бизнес эрхлэн олон найз нөхөдтэй болж, айж ичих шаардлагагүй болсон гэдэг.
Жинхэнэ төгс эмэгтэй болохоор Тайландад очиж хөхний мэс засал хийлгээд ирсэн трансжендер мисс маань эрэгтэй байсан үеийн зургаа анх удаа хэвлэлд дэлгэлээ. Түүний жинхэнэ нэр бол Билгүүн бөгөөд эмэгтэй болсноос хойш Солонго хэмээх нэртэй болсон.
PHOTONEWS.MN