2016 оны гуравдугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн хойд, Төвийн нутгийн баруун хойд, Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулс, Говийн аймгуудын зарим газар, тал, хээрийн ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Идэр голын хөндийгөөр 12-17 хэм, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 8-10 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 хэм хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.