Төв аймгийн Аргалант сумын нутагт орших \”Сод Монгол” ШТС-ийг дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр буюу 3 дугаар сарын 6-ны өдөр цагаан өнгийн жижиг автомашинтай таван залуу \”Сод Монгол\” ШТС-ын түгээгчийг зодож, орлого болох 300 гаруй мянган төгрөг мөн гар утас дээрэмдээд зугтсан байна. Гэмт этгээдүүдийг улсын хэмжээнд эрэн сурвалжилж, автомашиныг нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд саатуулан, гэмт хэрэг үйлдсэн 21 настай эрэгтэй Д, Б, О, Г болон 18 настай эрэгтэй Ч нарыг баривчилж, одоо шалгаж байгаа аж.
Нинж