Экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газраас хэрэгжүүлсэн \”Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх болон энэ хэрэгт холбогдогсдод шүүхээс 4.6 жилийн хорих ял оноогоод байсан. Анхан болон Давж заалдах шатны шүүхээс гаргасан дээрх ялыг яллагдагч талын зүгээс эсэргүүцэн Улсын Дээд Шүүхэд хандсан юм.Тэгвэл Улсын Дээд Шүүхийн энэ шүүх хурал энэ сарын 10 буюу гурав хоногийн дараа товлогдсон байна. Энэхүү шүүх хурал өнгөрөгч хоёрдугаар сарын 25-нд болох байсан ч 14 хоногоор хойшилж ийн дахин товлогдсон байна.
Нинж