Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүн байна.
2018 оны 06 дугаар сарын 24-ний 20 цагаас 06 дугаар сарын 25-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 19-24 градус, өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 23-24 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.
2018 оны 06 дугаар сарын 26-наас 06 дугаар сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
26-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, талын нутгаар хална.