\”Шинэ төмөр зам\” төсөл буюу Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр
замын бүтээн байгуулалтын ажлыг эрх шилжүүлэх гэрээ нэрийн дор БНСУ-ын \”Самсунг
Си Ти” компанид тендергүй олгосон, албан тушаалаа хэтрүүлэн улсад онц их
хэмжээний хохирол учруулсан хэргээр УИХ-ын гишүүн, МоАХ-ы дарга Х.Баттулга,
Улсын Их Хурлын даргын зөвлөх А.Гансүх нарыг албан ёсоор шалгаж буй билээ.
Хэдийгээр УИХ-ын гишүүн Х.Баттулга надад ямар ч эрүүгийн хэрэг үүсгээгүй, би
сайн дураараа очиж л тайлбар өгсөн гэж буй ч түүнийг эрүүгийн хэрэгт сэжигтнээр
татсан нь тодорхой болжээ.
Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын
хэсэг Х.Баттулга, А.Гансүх, Б.Батзаяа нарт 201501000154 тоот дугаартай хавтаст
хэрэг үүсгээд буй юм байна.
УИХ-ын гишүүн, МоАХ-ы дарга Х.Баттулга ч 2015 оны 12-р сарын
24-ний шөнийн 02 цагт АТГ-т ирж мэдүүлэг өгөн, өөрийг нь сэжигтнээр тооцож буйг
хүлээн зөвшөөрчээ.
Гэсэн ч мөрдөн байцаалтын явцад УИХ-ын гишүүнийх нь халдашгүй
бүрэн эрх саад болж буй тул Х.Баттулгын бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд тавьж, тус хороо Х.Баттулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс нааш улсад онц их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан, 50 тэрбум төгрөгийг шороо болон хувиргасан \”Шинэ төмөр зам\”-ын хэрэг шийдэгдэхгүй бололтой. Тэрбум тэрбумаар яригдсан энэхүү хэрэгт олон ч хүн нэр холбогдож, зарим нь хилийн чанад уруу зугтаж Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа бол зарим нь Зам,тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, \”Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяагаар туг тахиж уснаас хуурай гарсан. Тэгвэл энэхүү хэргээс УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга З.Энхболдын зөвлөх, Зам тээврийн сайд асан А.Гансүх нарын нөхдүүд тийм ч амархан хуурай гарчихгүй бололтой. Нөгөө талаас сүүлийн хэдэн жил дэх хамгийн том луйврын энэ хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан Б.Батзаяа эрүүл мэндийн шалтгаанаар суллагдаад байгаа юм. Энгийндээ, хэн нэгэн \”том гар\”-ын гар хөл хэргийг нь үүрч шоронд ороод, их хэмжээний шан харамж авч, нөгөөдөх нь шоронд орсон үнэнч туслахаа аль болох эрт суллуулахаар хөөцөлддөг шиг юм болсон юм.
Нинж