Өчигдөр 18.00 цагийн орчимд Баянзүрх дүүрэгт байрлах Төрийн банкны салбарт буугаар зэвсэглэсэн үл таних хоёр этгээд дээрэм хийхээр халджээ. Халдлага үйлдэх үед банкны хамгаалагч байгаагүй гэж эх сурвалж мэдээлж байна. Гэхдээ банкаар үйлчлүүлж байсан иргэд гэмт этгээдүүдийг үйлдлийг зогсоож, цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Мөн этгээдүүдийг цагдаа иртэл саатуулсан байна.
Одоогоор дээрэм хийхийг завдсан хоёр этгээдийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа тухай эх сурвалж мэдээллээ.