Өмнөд Солонгос, Өмнөд болон Хойдуудын харилцан дайсагналыг зогсоох талаар солонгосуудын хоорондох дээд хэмжээний тохиролцоог биелүүлэхийн тулд БНАСАУ-тай хил залгаа Шар тэнгисийн аралууд дээр явагддаг артиллерийн буудлагаа өөрчлөхөөр төлөвлөж байгаа талаар даваа гаригт Рёнхап агентлаг мэдээллийн эх үүсвэрээс иш татан дамжууллаа.
“Өөрөө явагч артиллерийн суурь К-9-ийг ашиглан тогтмол явуулдаг артиллерийн буудлагыг энэ онд түр зогсоох боллоо”-гэж эх сурвалжаас иш татжээ. Ийм хээрийн сургуулийг таслах гол шалтгаан нь дөрөвдүгээр сарын 27-нд БНАСАУ болон Өмнөд Солонгосын дээд хэмжээний уулзалтын тунхаглалтай холбоотой билээ.
Шар тэнгис дэх арлуудыг хамгаалах артиллерийн байлдааны буудлагатай сургууль жил бүрийн долоо ба найм болон арваннэг, арван хоёрдугаар саруудын хооронд явагдаж байсан.
Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгос БНАСАУ-тай хэлэлцээрийг амжилттай үргэлжлүүлэхийн тулд “Тхэгык” гэж кодлогдсон цэргийн хээрийн сургуулиа зогсоох талаар зарлаж байв. Энэ шийдвэрийн араас дараагийн өдөр нь Америк-Өмнөд Солонгосын хамтарсан “Ыльчи—Фридом гардиан” (Ulchi Freedom Guardian или UFG) цэргийн манёврын сургуулийг зогсоосон билээ.
Өмнөд Солонгосын цэргийн хээрийн сургууль ялангуяа АНУ-тай явуулдаг хамтарсан хээрийн сургууль Пхеньяныг түгшээж улмаар дургүйцлийг хүргэж байлаа. Сингапурт зургадугаар сарын 12-нд БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ын-тай уулзсаны дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хээрийн сургуулийг хэт их үнэтэй мөн “зохицохгүй” гэж нэрлээд өөрчлөх бодолтой байгаагаа мэдэгдсэн юм.
Ц.Пүрэвдорж