Норвегийн Лиллехаммер хотноо болсон Залуучуудын өвлийн II олимпоос тэшүүрийн холимог багийн төрөлд алтан медаль хүртсэн \”Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Сумъяа болон дасгалжуулагч Б.Энхбаяр нарт Засгийн газар мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. Өнгөрсөн баасан гаригт \”Sky resort” цанын баазад болсон Монголын бүх ард түмний XIV спортын их наадмын нээлтийн үеэр Б.Сумъяаг 40 сая, түүний багш Б.Энхбаярыг 20 сая төгрөгөөр шагнажээ.