\”Gallup International\” олон улсын судалгааны байгууллага 39 дэх удаагийн цагаачлалын талаарх судалгааны тайлангаа дэлхийн 69 орны 68,595 хүний үзэл бодол, хандлага дээр тулгуурлан гаргажээ.
Судалгаагаар 69 орны 42 нь цагаач ажилчдын асуудалд эсрэг байр суурьтай байгаа нь харагдсан бол 27 нь таатай хүлээж авчээ.
Судалгаанд оролцогчдоос \”гадаадаас цагаач ажилчид танай улсад ирэх нь сайн зүйл үү, муу зүйл үү?” гэсэн ерөнхий асуулт тавьсан байна.
Ингэхэд
- Нэг хүний жилийн орлого нь $10,000-аас бага буюу буурай хөгжилтэй 18 орны 15-д нь эерэг хариулт давамгайлж 3-д нь эсрэг үзүүлэлт харагджээ.
- Дундаж орлоготой (нэг хүний жилийн орлого $10,000-$35,000) 34 орны 31-д нь гаднаас ирэх ажилчдын урсгалд таагүй хандлага давамгайлжээ.
- Харин өндөр орлоготой (нэг хүний жилийн орлого $35,000-аас дээш) 17 орны 9 нь эерэг хандлагатай, 8 нь сөрөг хандлагатай үр дүн гарсан байна.
Ерөнхий үзүүлэлтээр гадаадын цагаач ажилчдад хамгийн эерэг хандлагатай орноор Хятад, Пакистан, Этиоп, Вьетнам, Конго улсууд тодорсон байна. Харин гадаадын цагаач ажилчдыг хамгийн таагүй хүлээж авдаг таван орноор Тайланд, Ирак, Иран, Монгол, Словени тодорсон байна.