Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд Туул голын усанд 10 настай Э охин живсэн тухай дуудлага өчигдөр Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд иржээ. Дуудлагыг зургадугаар сарын 26-ны өдрийн 15.28 цагт хүлээн авч Ниийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай бүрэлдэхүүн 15.30 цагаас эхлэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Зайсангийн гүүрнээс тус дүүргийн 11 дүгээр хорооны Сонсголонгийн гүүр хүртэл 8 км-т 10 удаа эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21.00 цагт түр зогсоосон. Өнөөдрийн өглөө 06.00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд Яармагийн гүүр орчмоос 09.00 цагт цогцсыг нь олжээ. Уг хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна.
Иргэд гол усны ойр орчимд зугаалахдаа гэр бүл, найз нөхдийнхөө аюулгүй байдалд анхаарахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.