Таагүй мэдээ: Тайваньд жуулчлалын шугамаар ирсэн зургаан Монгол залуу Тайпэй дахь гар утасны дэлгүүрээс $30,447 орчмын үнэтэй бараа хулгайлсан хэргээр өнгөрөгч Мягмар гаригт саатуулагдсан тухай Тайпэй хотын цагдаагийн газраас мэдээлсэн байна. Даваа гарагт цагдаад дуудлага ирж Тайпэйн төв метроны өртөөнд байрладаг гар утасны дэлгүүрт хулгай орсныг мэдээлжээ.
Ингээд цагдаа нар хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд 20 гаруй насны гурван залуу, гурван бүсгүй хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн мөрдөж эхэлсэн байна. Улмаар мөрдөх ажиллагааны явцад сэжигтэн зургаан залууг Нанжин Баруун гудамжинд байрлах зочид буудлаас баривчилж, саатуулжээ. Мягмар гаригийн шөнийн 3:00 цагт баривчилгаа явуулсан байна.
Эх сурвалж: China Post