Өнгөрөгч 6-ны ням гаригийн орой Чингэлтэй дүүргийн нэгэн орон сууцны нэг давхарт байрлах гутал засварын газар гарсан хүн амины онц ноцтой хэргийн эзнийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлэн баривчилсан байна.
Өнгөрөгч 7-ны даваа гаригт цагдаагийн байгууллагад нас барсан хүн байна гэсэн дуудлага ирсний дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад Чингэлтэй дүүргийн 15-р хороонд оршин суух 49 настай эмэгтэй Н амь насааа алдсан болохыг тогтоосон ба түүнийг онц хэрцгийгээр хөнөөгөөд цогцсыг нь шуудайнд хийгээд тавьсан байжээ.
Ингээд тухайн өдөр буюу даваа гаригт цагдаагийн алба хаагч нар 40 гаруй насны эрэгтэй Н-ийг саатуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Нинж