Өнгөрсөн баасан гаригт хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар орон сууцны зээлийн 8 хувийн хүүг бууруулж, 5 болгох эхний шатны журмыг баталсан.
Журамд Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг болох Налайх, Багануур, Багахангай дүүрэг болон Монгол Улсын 21 аймгийн иргэд орон сууц авах болон өмнө нь орон сууцны найман хувийн зээлд хамрагдсан бол таван хувь болгон бууруулахаар заажээ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын агаарын бохирдол, төвлөрлийг сааруулах зорилгоор баригдсан гэр хороололын орон сууцжлуулат, шинэ суурьшлын бүсэд байр худалдан авсан болон авах иргэд эхний ээлжинд таван хувийн хүүтэй зээл хамрагдах боломжийг олгож байгаа юм.
Түүнчлэн журам хэзээнээс хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй байсан. Энэ талаар албаны хүн \”Засгийн газрын журам батлагдсаны дараа зорилтод хэсгийг таван хувьд хамруулах бэлтгэл эхэлсэн. Ерөнхийдөө бэлтгэл ажил хийгдээд дуусч байна. Ингээд журамд заасан нөхцлийн дагуу энэ сарын 15-ны өдрөөс таван хувийн хүүтэй зээлийг олгож эхэлнэ” гэсэн тайлбарыг өгсөн юм.