Төв аймгийн Заамар сумын Төмөст багийн Нарийн голын “Өлийн даваа” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ “Туул” голын усанд алтны уурхайн ажилтан живжээ.Тодруулбал Завхан аймгийн харьяат иргэн Х /28 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 06.27-ны өдрийн 18:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, сумын цагдаагийн хэлтсийн 2 алба хаагч, алтны уурхайн 10 ажилтан, нийт 18 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.