Энэ лхагва гарагт Гашуунсухайт дахь боомтын нүүрс экспортлон гаргах терминал дээр Монгол улсын иргэн Б-гийн хууль бус үйлдлийг илрүүлжээ. Тэрээр 590 кг ургамлын үндэсийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна. Үүнийг терминалын компьютерээр илрүүлсэн бөгөөд түүнийг гарган авахад уг ургамлыг вакуумжуулан гадуур нь гялгар уутаар бүрж нуусан байжээ. Гашуунсухайтын гаалийн ажилтнууд энэхүү хууль бус үйлдлийг гаалийн шалгалтаар таслан зогсоож Ханбогд сум дахь цагдаагын тасагт шилжүүлэн өгсөн байна. Өмнө нь бас энэ төрлийн хэрэг хэд хэдэн удаа гарч байсан талаар тус боомтынхон дурьджээ.