Өнгөрөгч 2015 онд Засгийн газрын шийдвэрээр гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цагийн цахилгааны хэрэглээнд 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх болсон. Өнөөдрийн байдлаар дээрх шийдвэрийн дагуу цахилгааны хөнгөлөлтөд 120 мянган өрх хамрагдаад байна.
Эдгээр хөнгөлөлтийг мөнгөн дүнгээр тооцвол 1.4 тэрбум төгрөг болж байгаа ажээ. Иргэдэд ийнхүү цахилгааны төлбөрийн хөнгөлөлт үзүүлснээр гэр хорооллын утааг бууруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн бөгөөд өвлийн цагаар цахилгаан халаагуурын хэрэглээг дэмжих зорилготой байсан юм.