Монгол
Улсын нийслэл Улаанбаатар хотод \”Tourism nomads” /Нүүдэлчдийн аялал жуулчлал/ дэлхий форум болно. Монгол Улс
\”Аяллын жуулчлалын нүүдлийн зам” брэнд хөгжүүлж, олон улсын зах зээл дээр
өрсөлдөх чадвартай аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгохоор төлөвлөсөн. Тиймдээ
\”Нүүдэлчдийн аялал жуулчлал” дэлхийн форумыг анх удаа эх орондоо зохион
байгуулах гэж байна.
Дэлхийн аялал жуулчлалын байгууллага /World Tourism Organization/-ын
ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай болон Монгол Улсын Байгаль орчин,
Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яамны сайд Н.Батцэрэг нар уулзалдах үеэр Монгол
Улсад нүүдэлчин хэв маягтай аялал жуулчлалын асуудлаар дэлхийн форум хийхээр
тохиролцжээ. Энэхүү форум 2016 оны 10 дугаар сарын 13-15-нд Улаанбаатарт хотод
болно.