МАН-ынхан 3 дугаар сарын 1-ний
өдрийг нэг их өмчилж ирээд л \”эх орончдын өдөр”-ийг тэмдэглэсэн. Тэгсэн яасан. \”Эх
орончдын баяр” биш Мао Зедуны баярыг тэмдэглэчихээгүй юу. Уг нь энэ өдөр улс эх
орныхоо газар, шороо, уул усны төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж байсан баатарлаг
өвөр дээдсээ дурсаж, тэдэндээ л хүндэтгэл үзүүлэх ёстой байлаа л даа. Гэтэл МАН-ынхан
АН-даа шаралхсан уу, яасан, ямартай ч энэ өдрийг өөрийн намын төрсөн өдөр
болгочих нь тэр.
Тэгснээ төрсөн өдрөө ч аятайхан
шиг тэмдэглэчихэж чадахгүй хувь хувийн нэр хүндээ хөөцөлдөж яваад тэр сайхан
өдрийг баллаж орхисон байгаа юм. Тодруулбал, Баянгол дүүргийн Засаг дарга асан,
дүүргийн МАН-ын дарга Л.Амгалан намынхаа төрсөн өдрөөр иргэдэд мэндчилгээ
дэвшүүлж, сүр үзүүлэх гэж байгаад малгайгаа андуурч, Маогийн цэргүүдийн малгайг
өмсч эх орончдын нэр хүндийг, намынхаа ретингтэй хамт шороотой хутгасан юм.
Монголчууд \”улаан таван
хошуутай ногоон өнгийн саравтай малгай өмсч байгаагүй шүү” гээд эрхэм хатагтайд
ойлгуулчих ухаантай хүн бичлэг байсангүйд харамсалтай. Харин эх орончдын өдрийг
балласныхаа дараа Л.Амгалан \”Миний хувийн аккаунтыг хакердаж, бор малгайг минь
ногоон өнгөөр будсан байна” гэх итгэхэд бэрх мэдэгдэл хийсэн байдаг. Үнэхээр
ийм хакерчин Монголд байгаа бол бахархмаар ч юм шиг. Гэхдээ хүний нэр хүндэд
санаатайгаар халдсан энэ үйлдлийг яавч зүгээр өнгөрүүлж болохгүй. Бор малгайг
ногоон болгож, хакердаж байгаа юм чинь миний өгсөн саналыг өөрчлөхөд ямар ч
асуудал алга. Тиймээс энэ онц ноцтой хэргийг цаг алдалгүй илрүүлэх ёстой.
Мөн энэхүү кибер гэмт хэргийг
илрүүлэхэд Л.Амгалан ч гүн туслалцаа үзүүлж, бор малгайгаа олон нийтэд
харуулчихад буруугүй байх. Мөн намын баярын мэндчилгээний бичлэгийг хийж
гүйцэтгэсэн видео студи нь \”Үнэхээр бор малгай байсан” гээд л баталчих хэрэгтэй
байна л даа. Үүний дараа хэн ямар зорилгоор малгайны өнгийг өөрчлөв гээд л
асуудлыг ул суурьтай хөндөж, мөрдлөгө шалгалт хиймээр байна.
Амар