Булган аймгийн Орхон сумын төвөөс зүүн урагш 10 км-т орших Арбулаг багийн “Хужирбулан” гэдэг газар “Делика” загварын автомашинтай, Булган аймгийн 6 ажилтан энэ сарын 3-ны өдрийн 20 цагийн үед аймгийн төвөөс “Орхон” голын гүүрний ойролцоо зугаалахаар байрлажээ.
Улмаар энэ сарын 4-ний 04:30 цагийн үед Улаанбаатар хотын харьяат 46 настай иргэн Х /эрэгтэй/ сураггүй болсон аж. Тиймээс энэ талаар тухайн өдрийн 14:55 цагт мэдэгдэж, дуудлага өгсний дагуу тус аймгийн онцгой байдлын газрын алба хаагчид, мөн тус компанийн ажилтнуудын хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Ингээд орой нь 19:20 цагт осолдсон иргэний цогцсыг байрлаж байсан газраас нь 1 км-т, “Орхон” голын дунд арлаас олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.