Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо \”Баян Монгол” хороололд оршин суух алтны ченж ажилтай 37 настай, иргэн Д-г өнгөрсөн ням гаригийн шөнө дээрэмдсэн хэрэг гарчээ.
Дээрэмчид ченжийг зодоод цүнхийг нь булаан зугтсан байна. Цүнхэнд цамцанд ороож боосон тамхины хайрцагны хэмжээтэй 1.841.66 гр хоёр ширхэг алтан гулдмай байжээ. Дээрэмдсэн этгээдүүд 25 орчим настай, 170-175 см орчим өндөртэй, гонзгойдуу царайтай, хар хувцастай байсан аж.
Дээрх хоёр ширхэг алтан гулдмайг Монголбанкны ханшаар /1 гр алт 80 орчим мянган төгрөг/ нийтдээ 150 орчим сая төгрөгийн үнэтэй юм байна. Азаар \”Баян Монгол\” камертай байсан тул гэмт этгээдүүдийн царай тод бичигджээ. Энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж , гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа аж