Хурдан морины уралдаанд оролцох уралдаанч хүүхдийг бүртгүүлэхдээ дараах зүйлсийг бүрдүүлэн, уралдаанч хүүхдийн хамт ирж, бүртгэлээ хийлгэх юм байна шүү.
1.Төрсний гэрчилгээний хуулбар
2.Эрүүл мэндийн даатгалын дэвтэрийн дугаар
3.Гэнэтийн ослын даатгалын хураамж 100.000 төгрөг заавал даатгуулсан байх /Заавал шаардана/
4.Эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрөл, гэрээ,
регистерийн дугаарын хамт, оршин суугаа хаяг
5. Уралдаанд оруулцуулах уяачийн утас, Регистерийн дугаар
6. Эрүүл мэндийн тодорхойлолт
7. Уралдаанч хүүхэд иж бүрэн хамгаалалтын хувцастай байж, уралдаанд оролцоно. Мөн эцэг эх, асран хамгаалагчтай гэрээ хийх юм байна.