Өнөөдөр /2016.03.16/ нутгийн баруун болон төвийн хэсгээр, 17-нд төв, зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг ЦУОШГ-аас анхааруулж байна.
2016 ОНЫ 03 ДУГААР САРЫН 17-НООС 03 ДУГААР САРЫН 21-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:
17-нд төв, зүүн зүгийн нутгаар, 18-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 20-нд нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 17-нд зарим газраар,18-нд зүүн зүгийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Салхи 14-16 метр хүрч ширүүснэ.
Завхан голын эх, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 4-9 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 17-нд төв, зүүн зүгийн нутгаар бага зэрэг сэрүүснэ.
Эх сурвалж: ЦУОШГ