Унгар улсын Будапешт хотод анх удаагаа зохиогдож буй Дэлхийн аварга шалгаруулах Морьт харвааны тэмцээнд Монгол улсын тамирчид Эрдэнэсувд овогтой Эрдэнэ, Эрдэнэмөнх овогтой Мягмаржав нар амжилттай оролцож байна.
Монгол, Унгар, Америк, Канад, Герман, Турк, Польш, Япон зэрэг нийт 25 орны 100 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаа, эр зоригоо сорьж буй энэхүү тэмцээний эхний өдрийн Солонгос төрлийн харвааны төрөлд Монгол улсын тамирчин Э. Эрдэнэ өөрийн хэсэгтээ тэргүүлж эхэлжээ. Тэрээр Солонгос улсад зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт, Гранпри шагналт тамирчин юм.