Казакстан улсын Астана хотод зохиогдсон “АЛТЫН ЖЕБЕ”-2018 наадмын хүрээнд морьт харваачид хурд, хүч авхаалж самбаа, эр зоригоо сорин өрсөлджээ. Хоёр өдөр үргэлжилсэн Морьт харвааны төрөлд Монгол, Унгар, Румин, Солонгос, Киргиз, Болгар, Казакстан зэрэг нийт 11 орны шилдгийн шилдэг 30 гаруй тамирчин оролцсон байна.
Тэмцээнд Монгол улсын тамирчин Э.Эрдэнэ хүрэл медаль хүртэж, шилдгийн шилдэг “Grand Prix”-д 4-р байрт эрэмбэлэгдээд байна.
Тэрээр хэдий бэлтгэл сургуулилт хийж амжаагүй ч сэтгэл зүрх, хичээл зүтгэл гарган, зардалаа ч өөрөө гаргаж 4000 км замыг газраар туулан хүрч очоод ийнхүү морьтон түмнийхээ итгэл найдварыг алдалгүй олон улсын тэмцээнд амжилттай оролцжээ.