БНАСАУ төрийн тэргүүн Ким Чен Ын болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалтыг Швецарт явуулах боломжийг авч үзэж байна.
Өмнөд солонгосын Рёнхап агентлаг дипломатын албаны мэдээллээс иш татан дамжуулснаар Берн, Давос болон Женевт, хоёр улсын тэргүүнүүдийн хэлэлцээрийг явуулахад түүнчлэн Хятад болон Өмнөд Солонгосын төлөөлөгчтэй уулзах тохиромжтой байр, өрөө мөн зочид буудлуудын талаар баталгаатай мэдээлэл авах зорилгоор дипломат төлөөлөгчдөө илгээжээ.
Түүхэнд анх удаа АНУ ба БНАСАУ-ын тэргүүн Дональд Трамп болон Ким Чен Ын нар Сингапурт зургаан сарын 12-нд уулзсан билээ. Талууд хамтарсан баримт бичигт гарын үсэг зурцгаасан бөгөөд түүнд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгоход Пхеньяны үүргийн талаар дурьдсан байдаг. Үүний хариуд Вашингтон аюулгүй байдлын баталгаа гаргасан. Түүнээс гадна Трамп цаашид харьцаагаа сайжруулах хүрээнд Пхеньянаас хоригоо авах бодолтой байгаа талаар Ким Чен Ынд мэдэгдсэн байдаг. Энэ үеэр Помпео, Солонгосын хойгт цөмийн зэвсгийн аюулыг бүрэн арилгах хүртэл БНАСАУ-ын эсрэг хоригийг судлуулахад Вашингтон бэлэн бус, үүнийг шийдвэрлэхэд 2,5 жил шаардлагатай гэж амеркийн тал үзэж байна.
Ц.Пүрэвдорж