АТГ-аас өнгөрсөн онд нийтийн албанд
томилогдохоор нэр дэвшсэн 8.119 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан
мэдүүлгийг хүлээн авч шалгажээ. Тэдний дундаас тухайн албан үүргийг
хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх 29 нэр дэвшигч байгааг тогтоосон
байна.Гэвч тэдгээрээс таван нэр дэвшигчийг төрийн албанд томилсон зөрчил
илэрчээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн дүү,
нийгмийн сүлжээд \”ИнженерБат” басхүү \”Твиттер\” дэх \”хамгийн
хэрүүлч нэгэн\” хэмээн танигдсан Ц.Батыг \”МИАТ” компанийн ТУЗ-ийн
гишүүнээр, ИНЕГ-ын Зорчигч, ачаа, шуудангийн үйлчилгээний газрын даргаар
О.Лхагвадорж, Аж үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлого, зохицуулалтын
газрын даргаар Ш.Гэрэлчимэг, Шивээхүрэн дэх гаалийн газарт улсын байцаагчаар
Д.Баттогтох, УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Удирдлагын асуудал хариуцсан
Замын орлогч даргад Л.Даваапил нарыг томилсон нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж
үзжээ.