Нам гэхээсээ фракцын бөөгнөрөл болсон Ардчилсан нам дахин нэг \”фракц”
өлгийдөн авах нь. Саяхан УИХ-ын гишүүн Л.Болдоор удирдуулсан \”МоАН санаачилга”
фракц байгуулагдсан. Тус фракцид Ш.Түвдэндорж, Ц.Оюунгэрэл,
Г.Батхүү, А.Бакей нарын
гишүүд нэгдээд байгаа тухай мэдэгдсэн. Тэгвэл Хууль зүйн сайд Д.Дорлигжав \”Алдангадас”
фракцаас гарч, өөрийн хүрээллийг бий болгох гэж байгаа бололтой юм. Түүний
фракцид Увс аймгийн угшилтай АН-ын гишүүд багтах бололтой. Мөн фракцын анхдугаар
уулзалт Хууль зүйн үндэсний хүрээлэнд болох тухай мэдээлэл ч цацагдаад эхэлжээ.
Н.Алтанхуягийг
Ерөнхий сайдаас буумагц \”Шонхор” буюу З.Энхболдын фракц хүчирхэгжиж, \”Алтангадас”-ын
хүч суларсан. Харин Хууль зүйн сайд хүч нь суларсан фракцид байхгүй хүссэнгүй
бололтой. Тиймээс л \”Увс” нэртэй албан бус фракц байгуулж, өрх тусгаарлахаар
сэтгэл шулууджээ.
Уг нь УИХ-ын дарга
З.Энхболд АН дотроо фракцгүй болсон гэж зарласан. Гэвч энэ үгээр өөрийн \”Шонхор”
фракцийн хүчийг л нэмэгдүүлсэн гэж тайлбарладаг.
Тэгвэл сонгууль
дөхөөд АН доторх фракцууд идэвхжээд эхэллээ. Тухайлбал \”Алтангадас”-аас
Н.Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхийлөгчид
өрсөлдүүлэхээр болсон тухай мэдээлэл цацагдаж байна. Харин \”МҮДН” фракцынхан
болох Р.Амаржаргал, Н.Батбаяр нар Эрдэнэт хотод салбараа нээж, хүрээгээ тэлж
байгаа бололтой.
Уг нь сонгууль
дөхсөн үед нам эв нэгдэлтэй л байвал ялалта авах магадлалтайсан. Ингэж
хагаралдаж байгаа нь сөрөг хүчин болох МАН-д л аз завшаан болох биз. \”Ногоон
малгай” өмсч \”тэнэг”-тээд гэнэ алдчихгүй бол …
А.Аюуш