Цаг агаар дулаарч, цас хайлсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр, \”Хилчин” хотхоны ард байрлах 300 орчим айл усанд автаад байгаа билээ. Өчигдөр буюу гуравдугаар сарын 16-ны өдөр дүүргийн удирдлагууд тухайн газар очиж нөхцөл
байдалтай танилцсан юм. Тэгвэл өнөөдөр дүүргийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар шуурхай хуралдаан зохион байгууллаа. Хуралдаанаар усанд автсан хэсгийг усыг соруулж, үерийн даланг иргэдийн оролцоотойгоор засварлан шинэчлэх, ихээхэн хэмжээний ус тогтсон талбайд хайрга, дайрга асгах зэрэг ажлуудыг 3 хоногийн дотор авч хэрэгжүүлэхийг үүргийг Засаг даргын орлогч Ш.Хажидмаагаас холбогдох хэлтэс албадуудад өглөө.
Эх сурвалж: СХД