Тайландын хойд нутагт орших үерийн усанд автсан агуйд гацсан хүүхдүүдээс дахин дөрвийг нь эсэн мэнд гаргаж чаджээ. Аврагчид хоёр дахь өдрөө цогц ажиллагаа явуулсны хүчинд ийнхүү хөвгүүдийг аварсан байна.
Тайландын тэнгисийн цэргийн аврагчид аялагчдаас найман хүүг агуйгаас гарган аваад байгаа юм. Одоогоор цаана нь дөрвөн хүү, дасгалжуулагч багшийн хамт үлджээ.
Аяллын багийнхан зургадугаар сарын 23-ны өдөр аялж явахдаа үер усны гамшгаас зугтаж агуйд орохдоо гацсан аж. Ням гаригт дөрвөн хүүг аюулгүй гаргасан боловч шөнө болсон учир ажиллагааг түр зогсооход хүрчээ. Ингээд Даваа гаригт аварсан дөрвөн хүүг түргэн тусламжийн машинаар Чянь Рай хотын ойролцоох эмнэлэгт хүргэсэн байна.
Цаашид усны түвшин нэмэгдэж болзошгүй байгаа тул аврагчид аяллын багийн үлдсэн гишүүдийг яаралтай чөлөөлөхөөр аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Б.Болормаа